Болор цомын эзэн М.Отгонбаярт нутгийн удирдлагууд хүндэтгэл үзүүллээ
Ховд/МОНЦАМЭ/Төрийн хошой шагналт, зууны манлай романч Чадраабалын Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ойд зориулан БОЛОР ЦОМ-35 яруу найргийн наадамд түрүүлсэн Ховд аймгийн Дуут сумын уугуул яруу найрагч М.Отгонбаярыг аймгийн Засаг дарга Д.Галсандондог, Засаг даргын орлогч Ш.Батсүх, Ч.Уранчимэг, ЗДТГ-ын дарга Б.Ганболд, аймгийн БСУГ-ын дарга М.Пүрэвхүү нар болон аймгийн ИТХ-ын зарим төлөөлөгчид хүлээн авч баяр хүргэн, хүндэтгэл үзүүллээ.
2773天