“Уншигчдын шинэ жилийн баяр 2017” номонд дурлагсдыг баярлуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-12-13 09:23:13
Ховд /МОНЦАМЭ/ Аймгийн Нийтийн номын сангаас 2017 оны "Уншигчдын шинэ жилийн баяр"-ыг зохион байгуулж 2017 оны шилдэгүүдээ шалгаруулж, шагнал гардууллаа. 
2017 оны Шилдэг сургуулиар Ерөнхий боловсролын лаборатори ахлах нэгдүгээр сургууль, Шилдэг номын санчаар мөн нэгдүгээр сургуулийн номын санч Ж.Цэвэлмаа нар шалгарлаа. Шилдэг байгууллагаар Жаргалант ирээдүй 13 дугаар цэцэрлэгийн хамт олон, Шилдэг хамт олноор Ерөнхий боловсролын Лабартори ахлах нэгдүгээр сургуулийн С.Энхтүвшин багштай 5а анги, Цаст-Алтай цогцолбор сургуулийн Ч.Онон багштай 7в ангийн хамт олон шалгарсан байна.
Гэрээр ном олгох тасгийн Тэргүүний уншигчаар Х.Дүрзээ, Америкийн мэдээллийн төвийн Тэргүүний уншигчаар 1-р сургуулийн 12в ангийн сурагч Ё.Сүндэръяа, Үл мэдэх танхимын Тэргүүний уншигчаар 3-р сургуулийн 4б ангийн сурагч Б.Энхсайхан нар шалгарлаа.
Эрдэм шинжилгээ чөлөөт уншлагын танхимын Тэргүүний уншигчаар Ховд Их Сургуулийн МХУЗ-ийн  дөрөвдүгээр курсын оюутан О.Мөнгөнцэцэг нар шалгарав.
Уншлагын их танхимын Тэргүүний уншигчаар 1-р сургуулийн 6г ангийн сурагч Т.Шижир, " Тэргүүний уншигч Нацагдорж тэмдэгтэн"-ээр 12 жилийн 2-р сургуулийн 8в ангийн сурагч Галсандорж овогтой Эрдэнэ, Цаст-Алтай цогцолбор сургуулийн 12г ангийн сурагч Дуламсүрэн овогтой Маралмаа, 12 жилийн нэгдүгээр сургуулийн 5б ангийн сурагч Лхагвасүрэн овогтой Алтантуяа, 12 жилийн 7 дугаар сургуулийн 6а ангийн сурагч Амарзаяа, Прогресс сургуулийн 9а ангийн сурагч Табигат овогтой Кымбат, 12 жилийн 6 дугаар сургуулийн 5в ангийн сурагч Батсүх овогтой Дэлгэрчимэг нар тус тус шалгарч шагналыг аймгийн номын сангийн эрхлэгч Эрдэнэтуяа гардууллаа. Шинэ жил ойртох тутам амттан бялуу, дарсыг эрхэмлэх бус ертөнцийг танин мэдэх, соён гэгээрүүлэгч номыг дээдэлж, номтой нөхөрлөгсдийн шинэ жилийн арга хэмжээг анх удаа зохион байгуулсан нь олны сонирхлыг татлаа.
 
                                                                                                                                           А.Бямбасүрэн
相关新闻