ХОВД: Буянт голын зусланд гарах айлаас 30 мянган төгрөгийн хураамж авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-05-30 13:35:08

Жаргалант, 2025 оны тавдугаар сарын 30 /МОНЦАМЭ/.  Ховд аймгийн төвөөс 3-4 км зайд Буянт гол бий. 


Дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан Ховд аймгийн төвд амьдардаг зарим айл өрх Буянт гол дагуу зусланд гарч эхэлжээ. 


Буянт голын зуслангийн бүсэд нийтийн бие засах газрын цэвэрлэгээ, ариутгал хийсэн байна.


Зусланд гарах айлууд өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн "Шинэ-Ховд Жаргалант" ТҮК-иас зөвшөөрөл авч буй.  


Мөн Буянт голын зусланд гарах айлаас 30 мянган төгрөгийн хураамж авч, байгальд орчинд ээлтэй амьдрах зарим дүрэм, журмыг танилцуулан бүртгэл үүсгэж байна.    


Жилд 1000 орчим өрх Буянт гол дагуу зусланд гардаг байна.

相关新闻