ХОВД: Цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсооно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-12-05 10:39:10

Жаргалант, 2025 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд  томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж байна.

Иймд бага насны хүүхдийг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үүднээс ирэх долоо хоногийн даваа гараг буюу 12 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн Ховд аймгийн хэмжээнд цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоохоор боллоо.

Мөн 1-5 дугаар ангийн сурагчдын хичээлийг ээлжит амралт эхлэх хүртэл цахим хэлбэрээр зохион байгуулах юм.

Харин дунд болон ахлах ангийн сурагчдын хичээл, сургалтын үйл ажиллагаа хэвийн өрнөх ба салбарын яамнаас өгсөн чиглэл, зөвлөмжийн дагуу нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх чиглэл өглөө.

Цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоож буйтай холбогдуулан төрийн байгууллагад ажилладаг бага насны хүүхэдтэй эцэг, эхэд цалинтай чөлөө олгох /аав ээж нь хоёулаа төрийн албанд ажилладаг бол нэгэнд нь/ зохицуулалтыг  шийдвэрт тусгахаар болжээ.

Ховд аймгийн Онцгой комисс энэ сарын 4-нд хуралдаж, дээрх шийдвэрийг гаргасан гэдгийг ЗДТГ-аас танилцууллаа. 

相关新闻