ХОВД: "Алдарт эх"-ийн одон авч байгаа эхчүүдийн 70 гаруй хувь нь 28-39 настай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-05-30 18:48:16

Жаргалант, 2025 оны тавдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу энэ жил Ховд аймгийн хэмжээнд 496 эх "Алдарт эх"-ийн одонгоор шагнуулж байна. 


Үүнээс "Алдарт эх"-ийн нэгдүгээр зэргийн одонгоор 102 эх энгэрээ мялаасан бол хоёрдугаар зэргийн одонг 394 эх гардан авчээ.  Мөн шинэчлэгдсэн журмын дагуу 150 эх одонгоо нөхөн авч буй.

 

Өнөөдөр Ховд аймгийн төвд "Алдарт эх"-ийн одон гардуулах ёслол боллоо. Энэ үеэр 12 сумын 229 эх одонгоо авав. Үүний 34 нь нэгдүгээр зэргийн одон, 195 нь хоёрдугаар зэргийн одонгоор энгэрээ мялаасан юм. 


Ховд аймгийн хэмжээнд "Алдарт эх"-ийн одон авч байгаа эхчүүдийн 70 гаруй хувь нь 28-39 настай байв. Мөн одонтой эхчүүдийн хамгийн ахмад нь 89 настай бол хамгийн залуу нь 27 настай.  

 

相关新闻