Хүүхдийг хэрэг, зөрчилд холбогдохоос сэргийлэх асуудлаар ярилцав
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны хамтарсан багийн хуралдаан боллоо. Энэхүү хурлаар хүчирхийллийн хохирогч болсон хүүхдийн асуудлаар аймаг, сумын хамтарсан багийн ажлын мэдээлэл болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний явц, гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэж сэжиглэгдэж, мөрдөн шалгагдаж байгаа сэжигтэн, хохирогч болсон хүүхдийн асуудлаарх мэдээлэл, гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн, хүмүүжлийн чанартай арга хэмжээ авагдсан, зөрчил үйлдэж шийтгэгдсэн насанд хүрээгүй хүүхдийн талаарх мэдээлэл, хүүхдийн тэтгэмж төлөлтийн өнөөгийн нөхцөл байдал авч хэрэгжүүлж буй арга хэмжээ зэрэг асуудлуудын талаар мэдээлэл солилцов.
2759天