Аймгийн ИТХ-ын нэрэмжит шагайн харваа боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Ардын уламжлалт тоглоом наадгайг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, биет бус соёлын өвөө хадгалж үлдэх, залгамж халааг бэлдэх зорилгоор шагайн харвааг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрэмжит болгон Ховд аймаг дахь Шагайн Харвааны Салбар Холбоо амжилттай зохион байгууллаа.
“Ууган харваа”-ны нээлтийн үйл ажиллагаанд Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн нар оролцож нийт харваачдад амжилт хүсэж сум тавьсан байна. Шагайн харваа багийн болон цуваа харваа гэсэн хоёр төрлөөр явагдлаа. Багийн харвааны төрөлд Т.Мөнхтогтох ахлагчтай ХААН банкны баг харваачид нэгдүгээр байр, Б.Төмөр-Очир ахлагчтай Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэлийнэ Албаны баг харваачид хоёрдугаар байр, Б.Мөнгөншагай ахлагчтай Дуут нуур баг харваачид 3-р байрыг тус тус эзэллээ. Ганцаарчилсан цуваа харваанд нийт 33 харваач сум тавьснаас Б.Энхбаяр нэгдүгээр байр, Шинэ Дулааны станцын ажилтан харваач Т.Мөнхтогтох хоёрдугаар байр, ШШГА-ны Ч.Сандагсүрэн гуравдугаар байрыг тус тус эзэллээ.

А.Бямбасүрэн