Ховдын тамирчид Ази тивийн аваргын тэмцээнд оролцох эрх авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Монгол Улс болон БНАСАУ-ын найрамдалт харилцаа үүсч хөгжсөний 75 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагдсан Олон улсын таеквондогийн 25 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдсан билээ.
Тус тэмцээнд Монгол, Буриад, Солонгос улс болон 21 аймгаас шалгаран ирсэн нийт 380 гаруй тамирчид хурд хүчээ сорьсноос Ховд аймгийн багш дасгалжуулагч Ч.Сайханжаргал гурван төрөлд оролцож нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ. Түүний шавь тамирчин Рысхулбек 52 кг жинд алтан медаль, Мөнхтуул алтан медаль, Энхцацрал 65 кг жинд алтан медаль, Уянга 55 кг жинд мөнгөн медаль, Ариунзаяа хүрэл медаль, Төгсжаргал 40 кг жинд хүрэл медаль тус тус хүртлээ. Рысхулбек шилдэг тамирчинаар шалгаран Ховд аймгийн дөрвөн тамирчин Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа.

А.Бямбасүрэн