Аймгийн шатрын аварга шалгаруулах тэмцээн боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Шатар сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээн энэ 12 сарын 09-ний өдөр Ховд хотноо зохион байгуулагдаж, 17 сумын эрэгтэй 34, эмэгтэй 8 тамирчин оролцон, мэргэн оюунаа сорин өрсөлдөв.
Эрэгтэй төрөлд Жаргалант сумын Б.Даваадорж 1-р байр, Дарви сумаас оролцсон Ч.Цовоо 2-р байранд орсон бол эмэгтэй төрөлд Манхан сумаас ирж оролцсон Г.Саруул 1-р байр эзлэн, шигшээ тоглолтонд оролцох эрхийн бичиг, медаль, мөнгөн шагналаар шагнагдав.
Уг тэмцээнийг жил бүр Ховд аймгийн ИТХ-ын Ажлын алба болон аймгийн Шатрын холбоо хамтран зохион байгуулдаг бөгөөд Улаанбаатар хотод болох Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах Шигшээ тэмцээнд оролцох 3 тамирчны замын зардлыг Аймгийн ИТХ-аас дааж оролцуулдаг билээ.
Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн ирэх 2018 оны 1 дүгээр сарын 6,7-ны өдөр Төрийн ордонд болох юм байна.
Шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулсан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн УИХ-ын даргын ивээл дор жил бүр болдог уламжлалтай юм.

А.Бямбасүрэн