Угтах үйлчилгээний төв 20,0 мянга гаруй хүнд үйлчилжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт “Угтах үйлчилгээ”-г нэвтрүүлж, иргэдийг угтан авч, мэдээллээр хангах, төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай үзүүлэх, үйлчилгээг иргэдэд ойртуулах, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, зөвлөгөө өгөх, ирсэн зорилгыг биелүүлэхэд биечлэн туслах нөхцөлийг бүрдүүлж ажиллаж байна.
Энэ онд Угтах үйлчилгээгээр давхардсан тоогоор 20785 иргэнд үйлчилсэн байна. Иргэдийн санал, хүсэлт, гомдол, талархал хүлээн авах 7043-1111 төвөөр дамжуулан 290 иргэн санал хүсэлт ирүүлснээс 282 иргэнд хариу өгч, 8 санал хүлээгдэж, 97,3 хувийн биелэлттэй байна.
Иргэдэд үйлчлэх “Нэг цонхны үйлчилгээний төв”-өөр Улсын бүртгэлийн 12 төрлийн үйлчилгээг 5416, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний 15 төрлийн үйлчилгээг 3519 иргэнд тус тус үзүүллээ.

А.Бямбасүрэн