Сум хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлээр оёдлын үйлдвэр эрхлэгчдийг дэмжжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-12-20 13:31:09
Ховд /МОНЦАМЭ/  Ховд аймагт Сум хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийг оёмол бүтээгдхүүн, оёдлын үйлдвэрүүдийг дэмжихэд чиглүүлжээ. Тус сангийн санхүүжилтээр оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэх 6 цехэд 28,5 сая төгрөг, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 48 иргэнд 82,5 сая төгрөгийн хүүгүй зээл, 6 иргэнд 75,0 сая төгрөгийн ЖДҮ-ийг дэмжих бага хүүтэй зээл олгосон байна.
Орон нутгийн оёдлын үйлдвэрүүдийг дэмжиж 10 гаруй төрийн байгууллага 202 ш ажлын болон хөдөлмөр хамгааллын хувцас захиалан хийлгэж  12,5 сая төгрөгийн орлого оруулжээ.
“Хаврын өнгө-2017” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, 13 сумын 116 иргэн, аж ахуйн нэгж оролцож, 119,0 сая орчим төгрөгийн борлуулалт хийсэн бол Алтай, Булган, Дарви, Дөргөн, Дуут, Манхан, Цэцэг, Эрдэнэбүрэн, Мөст, Мөнххайрхан сум орон нутагтаа цагаан идээ, шилмэл мал, гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, 380 орчим иргэн оролцож, 23.0 сая төгрөгийн борлуулалт хийжээ.
Түүнчлэн Ховд аймгийнхаа онцлогийг харуулсан  “Ховд брэнд бүтээгдэхүүн” шалгаруулах журам,  гэрчилгээ, лого, тэмдэгийн загварыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэглээг хангах, орон нутгийн бахархалт бүтээгдэхүүн бий болгохоор орон нутгийн жижиг дунд үйлдвэр эрхлэгчид зорилго тавиад ажиллаж байна..
 
                                                                                                                                                      А.Бямбасүрэн
相关新闻