Шинэ жилийн нүсэр цэнгүүнээс татгалзахыг уриалав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/ Аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн /БОЭТ/ Төвлөрсөн аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн /БОЭТ/ Төвлөрсөн ариутгалын тасгийн хамт олон шинэ жилийн баярын өдрүүдийг тохиолдуулан “Шинэ жилийн нүсэр цэнгүүнээс татгалзъя” уриатай сайн үйлсийн аян эхлүүллээ.
Тус хамт олон сайн үйлсийн жишээг бусдад түгээхийн тулд өсвөр үе хүүхдийн төлөөллийг сонгон авч, тэдэнд эрүүл мэндийн зөвлөмж өгч, мэдлэг хандлагад нөлөөлөх ажил хийлээ. Урлаг, спорт, сурлага хөдөлмөрөөрөө анги хамт олноо манлайлан суралцдаг амьжиргааны түвшин доогуур өрхийн болон хөгжлийн бэрхшээлтэй, нийгмийн халамж хэрэгтэй байгаа 20 гаруй сурагчдыг сонгон авч аянаар дамжуулан тэдний амжилт бүтээлийг үнэлж гарын бэлэг, хувцас бэлэглэж байна. Аяны хүрээнд Алтангадас одонт лаборатори нэгдүгээр сургуулийн С.Анхжаргал багштай 12д ангийн сурагчдад тус тасгийн хамт олон гарын бэлэг гардууллаа.
БОЭТ-ийн Төвлөрсөн ариутгалын тасаг нь 18 эмч ажилтантай тэд нийт 400, 0 мянган төгрөгийн төсөв хуримтлуулж аянаар дамжуулан зорилтот өрхийн нийгмийн халамж хэрэгтэй байгаа хүүхдүүдэд шинэ жилийн гарын бэлэг өгөхөөс гадна өөрсдийн ажил мэргэжлийн онцлогт тохируулан эрүүл мэндийн зөвлөмж мэдээллийг өгч ажиллаж байна.
Шинэ жил тэмдэглэхэд нэг хүнд 30,0-50,0 мянган төгрөг зарцуулагдаж, маш их нүсэр зардал гаргаж байна. Энэ үргүй зарж байгаа мөнгөө сайн үйлсийн аян өрнүүлж бусдад тус хүргэх ажил эхүүлэхийг Ховд аймгийнхаа нийт аж ахуйн нэгж байгууллагуудад уриаллаа.
А.Бямбасүрэн