Алтайн үүлдрийн улаан ухна, торгууд үүлдрийн хуцаар цөм сүрэг бүрдүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/ "Шилмэл мал" аймгийн дэд хөтөлбөрийг боловсруулж, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 79 дүгээр тогтоолоор батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Тухайлбал: Мянгад суманд үржүүлж буй Мянгад адууг омгоор баталгаажуулах зорилгоор явуулсан үржил селекцийн ажилд хянан баталгаа хийх хүрээнд 120 адуунд үзлэг ангилалт хийж, нэг бүрчлэн хэмжиж жигнэн, анги чанарыг тогтоох ажлыг 100 хувь гүйцэтгэж, 12 дугаар сард багтаан омгоор батлуулах хяналт хийлгэхээр бэлтгэж байна.
Энэ жил Сутай омгийн хониноос өсвөр хээлтүүлэгч авч Мөст суманд, Алтайн улаан үүлдрийн ямаанаас хээлтүүлэгч авч сумдад сайжруулагчаар ашиглаж байгаа ажээ.
Алтайн улаан үүлдрийн ямаа, торгууд үүлдрийн хонины үүлдэрлэг байдлыг сайжруулах стандартын шаардлага хангасан өсвөр хээлтүүлэгчийг бойжуулан мэргэжлийн байгууллагын хяналтанд авч тархалтын хүрээг өргөтгөх зорилгоор хоёр төсөлд тус бүр 50 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсний үр дүнд Алтайн улаан үүлдрийн 200 ухна, Торгууд үүлдрийн хэсгийн 100 хуцыг төрийн мэдэлд авч цөм сүрэг бүрдүүллээ.
Алтайн өвөр говь, Алтайн нурууны байгаль цаг уурын нөхцөлд дасан зохицсон тэсвэр сайтай улаан зүсмийн ямааг шилэн сонгож өөр дотор нь үржүүлэх замаар бий болгож анх 2003 онд үүлдрийн хэсгээр баталгаажуулжээ. Торгууд хонины цөм сүргийг Ховд аймгийн Булган суманд үржүүлдэг. Торгууд хонь мах, өөх, ноосны чиглэлтэй. Биеийн хэмжээ, жингээр монгол хониноос илүү, ууцан сүүлтэй, цайвар бор зүстэй, хурга нь хар, бор зүстэй гарч цаашид цагаан ноостой болдог ажээ.

А.Бямбасүрэн