Ховд их сургуулийн оюутнуудаас анх удаа Тайваний тэтгэлэг хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-12-21 09:38:08
Ховд /МОНЦАМЭ/ Ховд Их Сургуулийн Багш, мэдээлэл зүй-математикийн хоёрдугаар ангийн оюутан Д.Ундармаа, Гадаад Хэл Соёлын Сургуулийн Багш, орос-англи хэлний 3 дугаар ангийн оюутан Б.Саранчимэг нар Тайваний Засгийн газрын тэтгэлэг хүртлээ.
Тус тэтгэлгийг Тайваний Засгийн газраас Монгол Улсын их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын түвшинд суралцаж буй оюутнуудад 2003 оноос хойш улирал бүр олгож байгаа ба 1 улиралд 55 оюутанд олгодог байна.  Ховд Их Сургуулийн оюутнууд энэхүү тэтгэлэгт анх удаа оролцож, шалгарсан оюутан тус бүр 250 ам.доллар, 500GB багтаамжтай Hard disk-ээр шагнууллаа.
Тэтгэлгийг ХИС-ийн багш, оюутны шинэ жилийн нэгдсэн арга хэмжээн дээр гардуулна. Ийнхүү Тайваний Засгийн газрын тэтгэлэг хүртсэн Д.Ундармаа, Б.Саранчимэг нар сургууль, анги хамт олноо сурлага хөдөлмөр,мэдлэг чадвараараа манайлагчид боллоо.

     А.Бямбасүрэн

 

相关新闻