Номын хавчуурга бүтээх уралдаанд 1200 орчим бүтээл иржээ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Нийтийн номын сангаас зарласан Номын
хавчуурга бүтээх уралдаанд 1200 орчим бүтээл иржээ. Оролцогчид архивын
бор цаас, зайрмагны болон төрөл бүрийн мод, цаас, циллод, гар урлалын оёдол, торго,
нэхмэл, сүлжээс, зэс, хөнгөн цагаан, ямааны элдсэн арьс гэх мэт олон төрлийн сонирхолтой, содон
зүйлийг ашиглаж бүтээлээ хийсэн байна.
1171天