Шилдэг эмч, сувилагч, хамт олныг засаг даргын нэрэмжит шагналаар урамшууллаа
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн эмч нарын баярын хүрээнд цар тахлын хүнд цаг үед идэвх зүтгэл гаргаж бусдыгаа манлайлан ажилласан эмч, сувилагч, тусгай мэргэжилтэн, шилдэг баг, хамт олон, ажилтныг шалгаруулж, аймгийн засаг даргын нэрэмжит шагналаар шагналаа. Шилдэг эмч хоёрыг тус бүр таван сая, шилдэг сувилагч тусгай мэргэжилтнийг гурван сая, шилдэг баг хамт олныг гурван сая төгрөг, шилдэг ажилтныг хоёр сая төгрөгөөр шагнаж урамшууллаа.
1157天