Урьдчилсан байдлаар долоон айлын гэр, 50 гаруй бог түймэрт шатжээ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. 4 дүгээр сарын 18-ны шөнө Дарьганга сумын Бадрах багийн нутаг Сэнжит гэдэг газраас гарсан хээрийн түймэр Дарьганга, Эрдэнэцагаан сумын нутгийг хамарч 40 гаруй цагийн дараа бүрэн унтраасан. Хээрийн түймрийн улмаас урьдчилсан байдлаар долоон айлын гэр, 50 ишиг, дөрвөн морь, нэг ямаа, хоёр айлын хаваржаа шатжээ.
1132天