Сийлбэрч ,уран дархан Хасын Монхооройн бүтээлээс
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэцэн хан аймгийн Эрх гүн,
Хардал жанжин бэйсийн хошуу буюу одоогийн Сүхбаатар аймгийн Түвшинширээ сум нь
уран дархчууд, сийлбэрч, ерөөлч магтаалч олонтой нутаг юм. Тэдний нэг уран
сийлбэрч Хасын Монхоорой нэг ч хадаас ашиглалгүй модоор бүтээл туурвидаг
байснаараа онцлог. Тэрээр 1933 онд Түвшинширээ сумын Баруун Зээрд гэдэг газарт
төрж, малчин, мужаан, сийлбэрчин, худгийн моторчин, тоо бүртгэгч зэрэг олон
ажлыг хийж явжээ.
1168天