ЭМБ-ын ажилчдын 30 орчим хувийг сувилагч, тусгай мэргэжилтэн эзэлж байна
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймагт 242 сувилагч, эх баригч, тусгай мэргэжилтэн
байна. Энэ нь ЭМБ-ын нийт ажилчдын 30 орчим хувийг эзэлж байна. Олон улсын
сувилагчдын өдрийг тохиолдуулан Сүхбаатар аймгийн эрүүл мэндийн байгууллагад
ажиллаж байсан ахмад сувилагч, одоо ажиллаж байгаа сувилагч, эх баригч, тусгай
мэргэжилтнүүдэд зориулсан “Баярлалаа-2022” баярын үйл ажиллагааг аймгийн
ЭМГ-аас зохион байгууллаа.
1114天