МСҮТ 18 дахь төгсөлтийн баяраа тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-05-31 15:33:19

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг дахь Магадлан итгэмжлэгдсэн МСҮТ-ийн 2021-2022 оны хичээлийн жилийн төгсөлтийн баяр боллоо. Найман төрлийн мэргэжлээр 282 суралцагч төгсөж байгаа бөгөөд энэ нь тус төвийн 18 дахь төгсөлт юм. Энэ хугацаанд нийт 2500 орчим суралцагчид мэргэжлийн боловсролыг олгон төгсгөжээ.

Энэ жил 2,5 жилээр 150, насанд хүрэгчдийн анги буюу нэг жилийн ангийг 100 гаруй суралцагч төгсөж байна. Мэргэжлийн боловсролын байгууллага нь хамгийн эрэлттэй мэргэжлээр ажилтан бэлтгэдгээрээ онцлог. МСҮТ-д суралцан төгссөнөөр шатлан суралцах боломжтойгоос гадна төгсөөд шууд ажлын байран дээр гардаг давуу талтай. Манай төвийг нийт төгсөгчдийн 80 орчим хувь нь шууд ажлын байртай болсон байдаг. Ирэх жилээс төмөр замын ангид 30 суралцагч шинээр элсүүлэн авахаас гадна ойжуулагч мэргэжлээр 25 суралцагчийг бэлтгэхээр төлөвлөж байна. Мөн насанд хүрэгчдийн нэг жилийн ангид найман мэргэжлээр 350 суралцагчийг элсүүлнэ гэж МСҮТ-ийн захирал Д.Гантулга хэллээ.


МСҮТ-ийн төгсөлтийн баярт аймгийн Засаг даргын орлогч Д.Шижирбаатар, Баруун-Урт сумын Засаг дарга Ж.Жавхаатөгс, Залуучуудын холбооны тэргүүн Ц.Өлзийжаргал нар оролцож суралцах хугацаандаа идэвх санаачилгатай байж, амжилт гаргасан төгсөгчдийг аймаг, сумын болон бусад салбарын шагналаар шагнаж урамшуулсан юм.  

相关新闻