СҮХБААТАР: Аав хүү харваачид аймгийнхаа наадамд түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-07-11 11:07:06

Баруун-Урт, 2025 оны долоодугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Аймгийн  баяр наадмын  үндэсний сурын харвааны насанд хүрэгчдийн эрэгтэй төрөлд Сүхбаатар сумын харьяат, аймгийн гоц харваач С.Ган-Өлзий түрүүлж аймгийн мэргэн цол хүртсэн бол өсвөрийн харваанд түүний хүү Г.Тэмүүжин мөн түрүүлж түүхэн амжилт гаргалаа.


 

С.Ган-Өлзий нь үндэсний сурын спортоор 10 гаруй жил хичээллэсэн бөгөөд сумандаа "Мэргэн жанжин" клуб байгуулж, үндэсний спортыг сурталчлан түгээн дэлгэрүүлж байгаагийн зэрэгцээ мөн олон шавь бэлтгэсний нэг нь түүний хүү юм. Мөн энэ удаагийн наадамд тус клубийн хоёр тамирчин шагналт байрт шалгарчээ. 


 

Сүхбаатар аймаг байгуулсны 83, Цайрт минерал компанийн Төмөртийн овооны УБҮ-ийн 20 жилийн ойн баяр наадмын Үндэсний сурын харваанд Улаанбаатар, Говь-Алтай, Дорноговь, Хэнтий, Дорнод, Багануур, Сүхбаатар аймгийн 11 сумын төлөөлөл өсвөр, насанд хүрэгч нийлсэн 11-53 насны 128 харваач цэц мэргэнээ сорьжээ.


Харваачдын дунд аймгийн цолтой 22, спортын мастер 10, аймгийн идэр мэргэн дөрөв байв.  



相关新闻