СҮХБААТАР: Монгол Улсын харцага Ш.Пүрэвгарьд тэргүүтэй 128 бөх зодогложээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт 2025 оны долоодугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг байгуулагдсаны 83 жилийн ой, “Цайртминерал” компанийн Төмөртийн овооны цайрын уулын баяжуулах үйлдвэр ашиглалтад орсоны 20 жилийн ойн баяр наадам хоёр дахь өдрөө үндэсний бөхийн барилдааны гурвын даваагаар үргэлжилж байна.
Хүчит бөхийн барилдаанд Монгол Улсын харцага Ш.Пүрэвгарьд, Монгол Улсын начин Б.Батжаргал тэргүүтэй улс, аймаг, цэргийн алдар цолтой хүчит 128 бөх зодогложээ.
Энэ удаагийн баяр наадамд үндэсний бөхийн барилдааны гурав болон
тавын давааны ам авах үйл
явцыг олон нийтэд нээлттэй танилцуулах зорилгоор шууд дамжуулж, мөн бөхийн барилдааныг төв асар лед дэлгэцээр дамжуулж байгаа нь онцлог бөгөөд наадамчдын сайшаалыг хүлээж байна.
Мөн шөвгийн дөрөвт шалгарсан бөхчүүдээс баяр наадмын дараа тусгай багийнхан допингийн шинжилгээ
авна.