Тооллогыг сансрын зургийн тусламжтайгаар цахим систем ашиглан хийж байгаагаараа онцлог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-06-08 15:01:41

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд явуулж буй хөдөө аж ахуйн тооллого тус аймагт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Аймгийн хэмжээнд түүврийн аргаар сонгогдсон 3727 өрх, аж ахуйн нэгж тооллогод хамрагдахаас 261 нь газар тариалан, 11 нь ойн аж ахуй, үлдсэн хэсэг нь МАА-н үйл ажиллагаа эрхлэгч иргэн ААНБ-ууд байна. Сүхбаатар аймгийн нийт эдийн засгийн 47,6 хувийг, ажиллах хүчний 66,1 хувийг ХАА-н салбар эзэлдэг.

МАА-н 30 хувийг, газар тариалан болон ойн аж ахуйг 100 хувь тооллогод хамруулна. Тооллогын мэдээлэл цуглуулалтыг 2021 оны тооллогын үр дүн дээр суурилж явуулна. Мөн энэ үеэр МАА-н хагас жилийн тооллогыг давхар хийх юм. Монгол Улс төдийгүй орон нутгийн эдийн засгийн гол салбар нь ХАА учир тооллого нь олон талын ач холбогдолтой. Судалгааны үр дүнд мэдээллээ цуглуулж, цаашид энэ салбарт боловсруулах бодлогоо тодорхойлоход чухал нөлөөтэй. Тоног төхөөрөмж, санхүүгийн үйл ажиллагаа, орлого ашиг, алданги нь ямар байна, нэг га газраас хэчнээн хэмжээний ургац авч байна зэрэг маш олон төрлийн мэдээллийг цуглуулдаг талаар Статистикийн хэлтсийн дарга Т.Эрдэнэбат ярилаа.

Статистикийн тухай хуульд хөдөө аж ахуйн толлоогыг 10 жилд нэг удаа явуулах тухай заасан байдаг. Тооллогыг сансрын зургийн тусламжтайгаар цахим систем ашиглан хийж байгаагаараа онцлог. 6 дугаар сарын 6-нд эхэлсэн тооллого 10 хоног үргэлжилнэ. Тус аймагт 50 тоологч, 14 шалгагч тооллогыг хийж байгаа аж.

 

相关新闻