Сумдын баяр наадмын тов гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-06-15 13:30:17

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймгийн сумдын баяр наадмын тов гарлаа. Уулбаянгаас бусад сумын наадмыг 7 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх тухай аймгийн Засаг даргын захирамж гарчээ.

Харин Уулбаян сумын баяр наадам 7 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд болох аж. Учир нь тус сумаас өнгөрсөн онд шинээр төрөн гарсан Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтны цолны мялаалга наадам өмнө нь болохоор тов тогтсон байсан.

Сүхбаатар аймаг байгуулсны түүхт 80 жилийн ойн баяр наадмыг 7 дугаар сарын 29, 30, 31-ний өдрүүдэд тэмдэглэх тухай саналыг Монгол Улсын Засгийн газарт хүргүүлжээ. Одоогоор санал хараахан батлагдаж ирээгүй байна. 

相关新闻