СҮХБААТАР: Тэжээвэр амьтны үржил хаах хагалгааг хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-11-04 18:22:29

Баруун-Урт, 2025 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Гэрийн тэжээвэр амьтны үржил хаах хагалгааг хөнгөлөлттэй үнээр хийж байна.

 

Энэхүү ажлыг Баруун-Урт сумын ЗДТГ-аас санаачлан нохой, муурны үржил хаах хагалгааг мэргэжлийн малын эмч нартай хамтран анх удаа сумандаа зохион байгуулж байна.

 

Энэ ажил нь эзэнгүй нохой, муур олшрохоос урьдчилан сэргийлэх зорилготой бөгөөд уг үйлчилгээний үндсэн үнийн дүнгийн 30 хувийг иргэд өөрсдөө гаргана.


 

Эр нохой 45 мянга, эм нохой 90 мянга, эр муур 36 мянга, эм муурыг 75 мянган төгрөгийн хөнгөлөлттэй үнээр уг үйлчилгээнд хамруулж байгаа юм.

 

Нохой нь жилд хоёр удаа гөлөглөдөг. Нэг гөлөглөхдөө 6-7 гөлөг гаргадаг бол муур үржилд орох бүрдээ зулзагалах боломжтой. Орон нутгийн иргэдээс гудамжны золбин муур, нохойг устгах саналыг тогтмол гаргадаг байна.

 

相关新闻