СҮХБААТАР: Ихэнх нутгаар шуурч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-11-07 13:11:38

Баруун-Урт, 2025 оны арванэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч байна. Цаг агаарын энэ үзэгдэл өнөөдрийн 20.00 цаг хүртэл үргэлжилнэ гэж аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.


Мөнххаан, Түмэнцогт, Түвшинширээ, Уулбаян, Баяндэлгэр, Халзан, Дарьганга сумын нутгаар цас орж байна. Салхины хүч 8-11 м/с байгаа бол өнөө шөнөдөө 16-18 м/с болж ширүүсэх төлөвтэй.


Мөн өнөө шөнөдөө үргэлжлэн зүүн болон зүүн өмнөд хэсгийн нутгаар цас орно. Маргаашаас агаарын температур нэмэгдэж, нийт нутгаар хүйтэрнэ гэлээ.


Цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж байгаа тул иргэдийг холын замд гарахгүй байж, урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээг авч ажиллахыг анхаарууллаа.

相关新闻