Сургалт, дадлага явуулах жишиг танхимтай болжээ
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар анги сургалт, дадлага явуулах “Сургалтын танхим”-тай боллоо. Дээрх ажлыг Турк Улсын “ТИКА” (Туркийн Хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг)-аас 14.000 доллараар санхүүжүүлж өнгөрсөн долдугаар сарын дундуур ашиглалтад оруулсан аж.
1757天