Дорноговь аймгийн хүн амын нягтрал өсжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн хүн амын тоо өссөнтэй холбоотойгоор хүн амын нягтрал мөн өсжээ.
2010 онд нэг квадрат километр нутаг дэвсгэрт 0.5 хүн ногдож байсан бол 2020 онд 0.6 болж өссөн аж. Аймгийн хүн амын нягтралын өөрчлөлтөд хүн амын ердийн цэвэр өсөлтийн нөлөөнөөс гадна шилжих хөдөлгөөн ихээхэн нөлөөлсөн гэж аймгийн Статистикийн хэлтсийн мэдээлэлд дурдсан байна.
Замын-Үүд сумын хүн амын нягтрал 2010-2020 оны хооронд 41.5 хувиар, Сайншанд сумынх 25.5 хувиар өссөн нь мөн л шилжих хөдөлгөөнтэй холбоотой аж. 2019 оны жилийн эцсийн байдлаар Дорноговь аймгийн хүн 70 мянга хүрээд байна. Энэ нь жилдээ 1000 орчмоор нэмэгдэж байгаа гэж албаныхан тайлбарлав.