Төрийн албаны шалгалтад 36,5 хувь нь тэнцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Төрийн албаны сул орон тоог нөхөх, төрийн албыг мэргэшсэн боловсон хүчнээр хангах зорилтын хүрээнд Дорноговь аймгийн төрийн албаны зөвлөлөөс шалгалтыг зохион байгууллаа.
Арван нэгдүгээр сарын 06-нд шалгалт өгөхөөр
бүртгүүлсэн 135 хүнээс 123 иргэн шалгалт өгч 45 хүн буюу 36,5 хувь нь шалгалтад тэнцсэн байна. Шалгалт 11
дүгээр сарын 6-8-ныг хүртэл үргэлжлэв.