Чөлөөт бөхийн өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/.Чөлөөт бөхийн өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн Дорноговь аймгийн Сайншанд хотод боллоо.
Тэмцээнд 15 багийн нийт 200 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Д.Хоролсүрэн дасгалжуулагчтай БТСГ-ын баг тэргүүн байрт, Ю.Даваажаргал дасгалжуулагчтай Замын-Үүд сумын баг дэд байр,Э.Ариунбаяр дасгалжуулагчтай Айраг сумын баг гутгаар байрт тус тус шалгарлаа.
Энэ удаагийн тэмцээнд Дорноговь аймгийн 11 сумаас гадна Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Түвшинширээ болон Говьсүмбэр аймгийн баг тамирчид оролцсон нь онцлог боллоо гэж аймгийн БТСГ-аас мэдээлэв.