ДОРНОГОВЬ: ИТХ-ын ээлжит хуралдаан ирэх сарын 3-4-нд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-11-27 13:33:55

Сайншанд, 2025 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаанаар ИТХ-ын ээлжит 8 дугаар хуралдааныг 12 дугаар сарын 3, 4-нд зохион байгуулахаар товложээ.


Жилийн эцсийн энэхүү хурлаар ирэх оны орон нутгийн төсөв, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, газар зохион байгуулалтын төлөвлөгөө зэрэг орон нутгийн нийгэм эдийн засгийн хөгжилтэй холбоотой олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.


Тус аймгийн ИТХ 35 төлөөлөгчтэй бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /МУЗЗНДНТУТХ/-ийн дагуу улиралд нэгээс доошгүй хуралдахаар заасан байдаг.

相关新闻