Гар зураг, эсээ бичлэгийн уралдааны шилдгүүдэд шагнал гардуулав
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс сургуулийн сурагчдын дунд хорт зуршлын талаарх ойлголтыг сайжруулах, хөл хориотой холбоотой сурагчдын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, хүүхдийн бүтээлээр дамжуулан аливаа хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Архигүй гэр бүл-бидний амьдралд” сэдэвт эсээ бичлэг, “Хүчирхийлэлгүй ирээдүй” гар зургийн уралдаан зохион байгууллаа.
1846天