Дорноговь аймгийн нутагт гадны аймгийн 103,1 мянган толгой мал намаржиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-11-10 13:14:31

Дорноговь /МОНЦАМЭ/.Энэ оны 11 дүгээр сарын 02-ны байдлаар Дорноговь аймгийн нутагт гадны аймгийн107 өрхийн 103,1 мянган толгой мал намаржиж байна.

Тодруулбал Даланжаргалан, Айраг, Алтанширээ, Иххэт, Дэлгэрэх, Мандах, Эрдэнэ сумын нутагт  Дундговь, Өвөрхангай, Говьсүмбэр, Баянхонгор, Хэнтий, Төв, Өмнөговь аймгийн малчид отроор өвөлжихөөр байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.

Харин Дорноговь аймгийн 4231 малчин өрхийн 2.4 сая толгой мал өвөлжиж, хаваржих урьдчилсан төлөвтэй байгаа юм.Одоогийн байдлаар Дорноговь аймгийн ихэнх нутгаар цасгүй, дулаахан байна.

相关新闻