Сайншанд сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг тодотгож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Сайншанд сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний ажил эхэлжээ.
Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний ажлын гүйцэтгэгчээр "Инженер геодези" ХХК шалгарсан бөгөөд судалгааны багийнхан энэ оны 11 дүгээр сарын 02-05-нд шинээр төлөвлөлтөд орж буй I, II 2, III, IV, VI, VII, VIII багийн нийгэм эдийн засгийн үзүүлэлт болон инженерийн шугам сүлжээний өнөөгийн байдал, хүчин чадал зэрэг суурь судалгааг хийсэн аж.
Сайншанд хотод сүүлийн жилүүдэд хүн амын суурьшил нэмэгдэж, барилга дэд бүтцийн бүтээн байгуулалт олноор өрнөж байгаа тул өмнө нь баталж байсан хотын ерөнхий төлөвлөгөөг хэсэгчлэн тодотгох шаардлага гарсан байна.
Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар Сайншанд хотын хүн ам 26 мянга орчим болж нэмэгджээ.