Даатгалд хамрагдаж, усанд тэсвэргүй материалаар байшин барихгүй байхыг анхааруулав
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд, улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин өнөөдөр Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Түүнийг Онцгой байдлын Ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Суреш Бабу, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нар дагалдаж явна.
2496天