"Дэлхийн нүүдэлчдийн наадам"-д Баян-Өлгийн 40 тамирчин оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-09-02 22:33:57

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. "WORLD NOMADS-2018" дэлхийн нүүдэлчдийн ІІІ спортын их наадам Бүгд Найрамдах Киргизстан Улсын Шолпан-Ата хотод өнөөдөр нээлтээ хийлээ.

Уг наадамд Монгол Улсаас нийтдээ 80 тамирчин оролцож байна. Тэдний 40 нь Баян-Өлгий аймгийн тамирчид юм. Манай улсын тамирчдыг БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр ахалж очсон  бөгөөд бөх /монгол бөх, казах күрес, киргиз күрөш/, тулам булаалдах, мөнгө шүүрэх, есөн хоргол, морин дээрх барилдаан, морин сур харваа зэрэг спортын 23 төрлөөр өрсөлдөх гэнэ.

Зохион байгуулагчдаас өгсөн мэдээллээр "WORLD NOMADS-2018" наадамд дэлхийн 80 орноос 2000 гаруй тамирчин оролцохоор хүрэлцэн иржээ. Эдгээр тамирчид энэ сарын наймны өдөр хүртэл дэлхийн нүүдэлчин ард түмнүүдийн 37 спортын төрлөөр хүч чадал, авхаалж самбаагаа сорих ажээ.


Ө.Нурболат

相关新闻