Өлгий хотод дахин үер буулаа
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2, 3, 4, 11, 12, 13 дугаар багуудын 275 өрх энэ сарын 14, 15-ны өдрүүдэд орсон усархаг аадар бороо орсны улмаас үерт нэрвэгдсэн талаар өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл өнөөдөр орон нутгийн цагаар 16:30 цагийн орчимд дээрх багуудын нутаг дэвсгэрт уулнаас дахин үер бууж нэлээдгүй айл өрхүүд усанд автаад байна.
2518天