Өдөр өнжүүлэх цэцэрлэг энэ сарын 20-ны өдөр хүртэл ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-08-08 16:43:03

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Өлгий сумын үер усны гамшигт өртсөн айл өрхийн хүүхдүүдэд зориулж нээсэн өдөр өнжүүлэх цэцэрлэг энэ сарын 20-ны өдөр хүртэл ажиллана гэж аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Уг цэцэрлэг нь Өлгий сумын хүүхдийн тавдугаар цэцэрлэгт түшиглэн энэ сарын нэгнээс эхлэн 187 хүүхдийн хүчид чадалтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа юм. Одоогоор өдөр өнжүүлэх цэцэрлэгт 2-10 насны 80 хүүхэд хамрагдаж байгаа бөгөөд хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил эхэлсэнтэй холбоотой ирэх долоо хоногоос ажлаа зогсоох ажээ.

Харин тэр хүртэл Өлгий сумын үерт нэрвэгдсэн багуудад амьдардаг эцэг эхчүүд хүүхдээ энэ цэцэрлэгт өгөх боломжтой гэнэ.

Дашрамд дурдахад, өнгөрсөн сарын 14-17-ны өдрүүдэд буусан үерийн гамшигт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 207 өрхийн 425 хүүхэд нэрвэгдсэн юм.

 

Ө.Нурболат

相关新闻