Баян-Өлгийн ихэнх нутгаар цас орж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-09-04 12:07:59

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ихэнх сумдын нутгаар өнөөдөр нойтон цас орж байна. Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс өгсөн мэдээллээр Өлгий, Буянт сумдын нутгаар 0,7 мм хур тунадас буужээ. Мөн Алтай, Бугат, Дэлүүн, Баяннуур, Ногооннуур, Улаанхус, Сагсай, Цэнгэл сумдын нутгаар  цас орсон мэдээтэй байна.

Харин маргаашаас тэнгэр цэлмэх гэнэ. Агаарын температурын хувьд өнөөдрөөс бүх нутгаар хүйтрэх бөгөөд энэ сарын наймны өдрийг хүртэл шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байх ажээ. 

Ө.Нурболат

 
相关新闻