Петровис групп сэргээн босголтын ажилд зориулж шатахуун хандивлажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Петровис группын хамт олноос Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт буусан үерийн гамшгийн гарз хохирлыг арилгах, сэргээн босголтын ажилд зориулж 10 сая төгрөгийн шатахуун хандивлажээ.
Энэ талаар тус группийн Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал С.Асылбек өчигдөр аймгийн Засаг дарга А.Гылымхантай уулзах үеэрээ мэдэгджээ.
Тэрээр, Петровис группын 2600 гаруй ажилтан Баян-Өлгийчүүдтэй сэтгэлээрээ хамт байгааг уламжилж, учирсан хохирлыг төр захиргааны байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, хувь хүмүүсийн чин сэтгэлийн хандив тусламжаар шуурхай барагдуулж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Ө.Нурболат