АНУ-ын элчин сайдын яам цэцэрлэг барихад дэмжлэг үзүүлэхээ мэдэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан АНУ-ын Элчин сайдын яамны Иргэн-Цэргийн харилцааг дэмжих нэгжийн Лансинг Вилсон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд цаашид хамтран ажиллах боломжуудын талаар харилцан санал солилцлоо.
Аймгийн Засаг дарга А.Гылымхан зочдод Өлгий сумын үерийн гамшигт нэрвэгдсэн багуудын талаар мэдээлэл өгч, үерт автсаны улмаас хүүхдүүд хичээллэхэд хүндрэлтэй болсон тус сумын хүүхдийн дөрөвдүгээр цэцэрлэгийн барилгыг шинээр барихад дэмжлэг үзүүлэх санал тавилаа.
ЭСЯ-ны төлөөлөгчид Засаг даргын дээрх саналыг хүлээн авч буйгаа илэрхийлж, энэ чиглэлээр холбогдох тооцоо, судалгааны ажлуудыг хийхээ мэдэгдлээ.
АНУ-ын ЭСЯ-ны санхүүжилтээр 2017 онд Сэлэнгэ, Дорноговь аймаг, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт цэцэрлэгийн барилга барьж байжээ.
Ө.Нурболат