Дэлхийн яруу найргийн өдрийг маргааш тэмдэглэнэ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёлын Байгууллага (ЮНЕСКО)-аас 1999 онд тунхагласнаар Дэлхийн яруу найргийн өдрийг жил бүрийн 3 дугаар сарын 21-нд тэмдэглэдэг болсон билээ. Монголын утга зохиолынхон ЮНЕСКО-ийн зарлан тунхагласан уг өдрийг халуун
дотно хүлээн авч, жил бүрийн гуравдугаар сарын 21-нд яруу найргийн олон
төрлийн ажил өрнүүлдэг уламжлалтай.
2349天