МУГЖ дуучин Т.Ариунаа Европын орноор аялан тоглоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат жүжигчин, поп дива дуучин Т.Ариунаа Европын орноор аялан тоглолт хийхэд бэлэн болсон байна.
Дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Швейцарь улсын Женев хотоос тоглолтоо эхлэх аж. Тэндээс Герман, Бельги, Франц, Чех, Австри, Швед, Англи, Турк, Ирланд зэрэг орноор аялан тоглолт үргэлжилнэ. Францын Парист болох түүний тоглолтын үеэр саяхан "Гүйж яваа эмэгтэй" романаа хэвлүүлсэн зохиолч Х.Болор-Эрдэнэ номын баяраа хийх тухайгаа мэдэгдлээ.
Сонирхуулахад, саяхан гарсан “Тэнгэр шиг бай” долоо дахь цомогт нь жүжигчин Т.Бархүүтэй хослон дуулсан “Чамдаа уусна” хэмээх дуу багтсан байна.