"Гран при" шагналт хүүхдүүд нисэх буудалд бүжиглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-04-10 15:32:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын Сөүл хотод болсон  олон улсын бүжгийн тэмцээнд  оролцож "Гран При" болон дэд байрын шагналууд хүртсэн хүүхдүүд эх орондоо өчигдөр ирлээ. Олон улсын "Чингис хаан" нисэх буудалд буухдаа  тэд тосч авч буй эцэг эх, албаныханд бүжиглэж "бэлэг барьсан" байна. 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар тэднийг угтахдаа "Ази төдийгүй Европын орны олон баг тамирчин оролцсон бүжгийн тэмцээнд амжилт гаргаж, Монгол орныхоо нэрийг дэлхийн тайзанд гаргасанд баяр хүргэе. Нийслэлийн Засаг дарга, Уланбаатар хотын захирагч С.Амарсайхан та нарыг  хүлээн авч, өөрийн биеэр баяр хүргэнэ" хэмээн талархал илэрхийллээ. Энэ нь авьяаслаг хүүхдүүд, тэдний  эцэг эхчүүдэд урам хайрласан явдал болсон юм. 

相关新闻