"Диваажингийн урам зориг" үзэсгэлэнг дэлгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2019-04-08 16:10:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын уран бүтээлчдийн өдрөөр Корпорэйт конвейшн төвд гарсан Төгс гэгээрсэн их багш Чин Хайн уран бүтээлийн үзэсгэлэн бууриа сэлгэн Монголын театрын музейд энэ сарын 5-наас гарч байна.


Тэрбээр уран бүтээлээ хүмүүний дотоодын төгс мөн чанарыг дуудан сэрээхийн төлөө туурвиж, диваажингийн гоо сайхныг шингээн урладгаараа онцлогтой.

Дэлхий дахинаа олон мянган уран бүтээлч, үзэгчдийн хүртээл болсон энэхүү алдартай үзэсгэлэн энэ сарын 18 -ныг хүртэл тус музейд үнэ төлбөргүй гарах юм.

Үзэсгэлэнд Чин Хайн уран зургаас гадна дэнлүү, ном зэргийг дэлгэжээ. Өөрийн тэнгэрлэг мөн чанараа танихыг хүссэн хэн бүхнийг “Диваажингийн урам зориг” үзэсгэлэнгээр аялахыг зохион байгуулагчид урьж байна.

相关新闻