Тайзны бүтээлийн төсөл шалгаруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-04-10 17:54:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  УДЭТ хүүхдийн жүжгийн зохиолын уралдаан зарлаж дүнгээ саяхан гаргасан. Одоо хүүхдийн жүжгийн зохиолыг тайзны бүтээл болгох төсөл зарлаад байна. Энэ төслийн дотроос тайзны бүтээлийн төслийн багийг сонгон шалгаруулах юм.

Энэ нь өсвөр үе, залуусыг үндэсний өв соёлоо дээдлэх, эх оронч бахархлаар хүмүүжүүлэх зорилгоор зарласан “Хүүхдийн жүжгийн зохиолын уралдаан”-д шалгарсан гурван жүжгийн зохиолоос сонголт хийсний үндсэн дээр үзэгчдийн эрэлт хэрэгцээ шаардлагад нийцүүлэн театрын орчин үеийн шийдэл, технологийг нэвтрүүлсэн шинэлэг хэлбэрийн уран бүтээлийг УДЭТ-ын тайзнаа 2019 онд мэргэжлийн өндөр түвшинд найруулан тавих, уран бүтээлчдийн бүтээлч санаачлага идэвхийг өрнүүлэх, авьяас ур чадварыг нээн хөгжүүлэх зорилготой. Сонгон шалгаруулалтад мэргэжлийн уран бүтээлчид нээлттэй оролцох боломжтой. Сонгон шалгаруулалтад оролцох баг төслийн баримт бичгийг 5 хувь, тайзны эскиз, макетыг нэг хувь бэлтгэж 5 дугаар  сарын 10-ны өдрийн 17 цагаас өмнө УДЭТ-ын маркетинг, төлөвлөлтийн албанд хүргүүлэх юм байна. 


相关新闻