"Богд хааны ордон" музейн өвлийн ордныг сэргээн засах талаар ярилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-18 17:34:32

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Нийслэлийн "Богд хааны ордон" музейн өвлийн ордныг  сэргээн засах ажлыг удахгүй эхлүүлэхээр төлөвлөөд байна. 


Үүнд монголын залуу мэргэжилтнүүдийг оролцуулан, туршлага хуримтлуулахад дэмжлэг үзүүлэхийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Атул Малхари Готсурвэг хүлээн авч уулзах үеэрээ тэмдэглэв. 


Энэ үеэр хоёр орны соёлын харилцаа сүүлийн жилүүдэд өргөжин тэлж байгааг онцлоод, талууд цаашид хамтын ажиллагаагаа аялал жуулчлал, спорт, залуучуудын салбарт хөгжүүлэх талаар тодорхой саналуудыг хэлэлцэж, хамтран ажиллахаар тохиролцжээ. 


 

相关新闻