“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн нэгдүгээр шатанд 162 өвлөн уламжлагч оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-13 10:22:54

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн биет бус өвийг өвлөн уламжлагчдын нэгдүгээр шатны сонгон шалгаруулалт нийслэлийн хэмжээнд үргэлжилж байна.


Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 41 дүгээр тогтоол, Соёлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа юм.


Шалгаруулалт Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт энэ сарын 11-нээс эхэлж, соёлын долоон ай савын хүрээнд 162 өвлөн уламжлагч 70 гаруй өвөөр оролцсон байна.

Энэхүү үйл ажиллагаа энэ сарын 14-нийг хүртэл нийслэлийн хэмжээнд үргэлжлэх ажээ.



 

相关新闻