“Чингис хаан” үзэсгэлэнг Берлин хотод гаргана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-10-27 15:13:45

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. “Чингис хаан” үзэсгэлэнг ирэх онд ХБНГУ-ын Берлин хотод гаргана.


Үзэсгэлэн зохион байгуулах бэлтгэл болоод музей хоорондын хамт ажиллагааны гэрээ байгуулах, каталог, дагалдах хөтөлбөр, реклам зар сурталчилгааны талаар “Чингис хаан үндэсний музейн захирал, Академич С.Чулуун ХБНГУ-ын Берлиний Улсын Музейн бүрэлдэхүүн дэх Пруссийн Соёлын өвийн сангийн харьяа Өвөг ба Эртний түүхийн музейн захирал Др.Проф. Маттиас Вемхофф, тус музейн эрдэм шинжилгээний ажилтан доктор Антон Гасс нартай уулзах үеэр ярилцжээ.



Чингис хаан үндэсний музей 2023 онд Франц улсын Нантын түүхийн музейд Чингис хааны тухай олон улсын үзэсгэлэн, 2024 онд Европын улс орнуудад хадгалж буй Монголын эзэнт улстай холбоотой ховор нандин дурсгалууд багтсан “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг эх орондоо дэлгэж, энэ онд Чехийн Прага хотноо “Чингис хаан” үзэсгэлэн, Японы Осака хотноо “World expo 2025” үзэсгэлэнд Монголын эзэнт гүрний түүхийг харуулсан үзмэрүүдээр оролцсон юм. Мөн хэдхэн хоногийн өмнө Швейцарын Холбооны улсын Цюрих хотын урлагийн хамгийн том Ритбергийн музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” үзэсгэлэнг дэлгэж европчуудад Монголын түүх, соёлыг сурталчан хүргэсэн билээ. 



相关新闻