Өнөөдөр "Нисванис" хамтлаг төрсөн өдрөө тэмдэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-04-09 21:05:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монголын рок попын ертөнцөд “Сургууль нураасай”, ”Зугаатай байлаа”, “Болтугай Мандтугай”, “Аабан бээбэн” зэрэг содон дуугаараа танигдсан  “Нисванис” хамтлаг өнөөдөр 23 нас хүрч  байна.

"Нисванис” хэмээх нэр нь ч содон тус хамтлаг 1996 оны дөрөвдүгээр сарын 9-нд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн бэлтгэлийн өрөөнд байгуулагджээ. Монголын рок поп урлагийн загалмайлсан эцэг, XX зууны манлай хамтлагийн завсар чөлөөнд бэлтгэлээ хийж байгаад тухайн  оны 11 дүгээр сарын 22, 23-нд Соёлын төв өргөөнд анхны тоглолтоо хоёр өдөр хийж байв.

"Нисванис” хамтлагийн санаачилсан амьд хөгжмийн хаврын анхны фестиваль “Nisnis fest 2019” энэ сарын 13-нд “Corporate convention center”-т болох юм. Уг фестивальд амьд хөгжмийн Булсара, Лемонс, Аравт, “Rec on”, “Karmantic”, “Vintage”, “Tourists”, “Tangled wires”, “Break the cycle”, “Growl of clown” зэрэг хамтлаг оролцоно. 


相关新闻